Элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаа амжилттай боллоо

УКНТЭ-ийнхэн элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа 05 дугаар сарын 26-ны үүрийн 04 цагт амжилттай дуусгажээ. 2011 оноос элэг шилжүүлэн суулгах бэлтгэлээ базааж ирсэн тус эмнэлэгт одоо элэг шилжүүлэн суулгах хоёр баг бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл ийм хагалгааг хоёрзэрэг хийх боловсон хүчин бэлтгэгдсэн гэсэн үг аж. Элэг шилжүүлэн суулгах 50 хагалгаанаас эхний 30 хагалгааг тус эмнэлгийнхэн БНСУ-ын эмч нартай хамтран хийсэн бол сүүлийн 20 хагалагааг бие даан хийжээ.

Тус эмнэлэг цаашид эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв болохоор төлөвлөж ажиллаж буй бөгөөд зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгахаар төлөвлөн бэлтгэлээ ханган ажиллаж байгаа юм байна. Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг Шастинын нэрэмжит III эмнэлгийн эмч нартай хамтран хийхээр ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд бөөр шилжүүлэнсуулгах 160 хагалгаа, чөмөг шилжүүлэн суулгах 11 хагалгааг манай эмч нар хийжээ.

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)