МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана

 

МАХН өнгөрсөн хоёрдугаар сард ээлжит Их чуулганаа хийж намынхаа дүрэмд өөрчлөлт оруулсан. Гэвч дүрмийг шинэчлэлийг нь Дээд шүүх одоо болтол баталгаажуулаагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд энэ долоо хоногт мэдээлэл хийж Бага чуулган, ээлжит бус Их чуулганаа хийхээр товлосон тухайгаа хэлсэн. Намынхаа Бага чуулганыг өнөөдөр хийх бол ээлжит бус Их чуулганаа ирэх долдугаар сарын 7-нд хийх юм байна. Ээлжит их хурлаараа баталсан дүрмийг нь Дээд шүүх баталж өгөхгүй байгаа учраас ийнхүү ээлжит бус Их хурлаа хийж намынхаа дүрмийг дахин хэлэлцэхээр болжээ.

Одоо хүчин төгөлдөр байгаа намын дүрмээр нь ээлжит бус Их чуулганаа 39-өөс дээш хоногийн өмнө зарласан байх ёстой ажээ. Ийнхүү МАХН улсын баяр наадмын өмнөх өдрүүдэд ээлжит бус Их чуулганаа хийхээр болж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)