Тэтгэвэрт гарсан Дэд хурандаа албаны нэр барьж ёс бус аашилжээ

Энэ сарын 19-ний өдөр СХД-ийн Зүүн салааны эцсийн буудал орчимд иргэн Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Прадо маркийн авто машиныг мөргөж, зам тээврийн осол гаргасынг СХД дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Осол гаргасан н.Наранчимэгийн согтуурлын зэрэг 2.39 хувь байсан бөгөөд 2007 онд цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан нэгэн байжээ. Тэрээр хохирогч этгээдэд цагдаагийн албаны нэр барьж ёс зүйгүй харьцаж, элдэв бусаар доромжилсон аж. Н.Наранчимэгийг албаны нэр барьж ийм зохисгүй үйлдэл гаргасанд олон нийт ихэд дургүйцэж буйгаа цахим орчинд илэрхийлээд байна.

Дашрамд дуулгахад н.Наранчимэг нь цагдаагийн байгууллагаас 11 жилийн өмнө тэтгэвэрт гарсан учраас одоо цагдаагийн алба хаагч гэж гэж хуулиндаа үздэггүй аж.  Уг осолтой холбоотой хуулийн дагуу хариуцлагыг н.Наранчимэгт тооцож, хэргийг шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.206.195.163)

    2018-05-28

    haha yug ni shalgadiin be nudend il bgaa yumiig. manai huuliihan shalgaj bn gedeg ugeer mash ih yum nuuj haadag bhdaa