Дрифт хийж , зам тээврийн осол гаргажээ

Баянгол дүүргийн нутаг 'Өгөөж”-ийн уулзварт T.Alphard маркийн автомашин нь T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 26 настай Х гэмтжээ. Мөн энэ өдөр Чингэлтэй дүүргийн нутаг “Мөнгөн завъяа” дэлгүүрийн замд T.Pruis автомашин нь H.Sonata5 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 27 настай Б гэмтсэн байна.

Дулааны улирал эхэлж байгаа учир  залуу жолооч нар шөнийн цагт тэр дундаа 22:00-05:00 цагийн хооронд  нийслэлийн гудамж замд хурд хэтрүүлэх, дрифт хийх зэргээс шалтгаалан зам тээврийн осол,  хэргүүд ихээр  бүртгэгдэж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)