Хүүхдийн баярын өдрөөр зохион байгуулагдах үйл ажиллагааны хөтөлбөр
- 2018-05-29
- Нийгэм
- 0

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Зургаадугаар сарын 1-нд 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН
Тавдугаар сарын 29-нөөс ирэх сарын 4-ний өдрүүдэд “Гайхамшигт долоон хоног” уламжлалт арга хэмжээг найм дахь удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлөөр зохион явуулна.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ
Тавдугаар сарын 31, ирэх сарын 1-ний өдрүүдэд “Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд” арга хэмжээг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.
МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР
Тавдугаар сарын 25-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудад “Гайхамшигт хайрцаг-2” буюу “Алтан залаат азарган тахиа”, “Бүлтээхэй Дэгдээхэй хоёр”, “Долоон дэлбээт цэцэг”, “Том хамарт одой” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 14:00, 16:00 цагт “Хувдай ишигний паян” симфони хөгжимт жүжигчилсэн тоглолтыг толилуулна.
МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ
Тавдугаар сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд “Монгол хүү" хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулна.
МОНГОЛЫН ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
Зургаадугаар сарын 1-нд 09:00-17:00 цагийн хооронд FIBA 3x3 “Ulaanbaatar Challenger 2018” тэмцээний хүрээнд Д.Сүхбаатарын талбайд хүүхдүүдийн дундын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Тавдугаар сарын 27-нд 11:00-16:00 цагийн хооронд “Хөх Монголын хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Тавдугаар сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг “УБ палас” гадна талбайд зохион байгуулна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Зургаадугаар сарын 1-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Зургаадугаар сарын 1-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Тавдугаар сарын 31-нд 14:00-16:00 цагийн хооронд зорилтод бүлгийн өрхийн 1000 хүүхдийг Баянзүрх дүүргийн соёлын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Зургаадугаар сарын 1-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Тавдугаар сарын 31-нд 10:00- 14:00 цагийн хооронд төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Тавдугаар сарын 30-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Аса циркт зохион байгуулна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Зургаадугаар сарын 2-нд 12:00-14:00 цагийн хооронд 500 ээжид зориулсан “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

Сэтгэгдэл (0)