ЦЕГ-ын Санхүү, Аж ахуйн албаны нээлттэй өдөрлөг боллоо

Мөн үзэсгэлэн дуудлагын хөдөлгөөнт засварын зориулалтаар ашиглахаар засварын иж бүрэн тоноглосон Хьюндэй маркийн автомашин, усан завийг албаны онцлогт тохируулан тоноглосон “Завьт эргүүл” Ямаха-490 маркийн завь зэргийг олон нийтэд сонирхуулсан юм.

Энэ онд тус албанаас цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын нийт 31 барилга, 5 их засварыг хөрөнгө оруулалтаар, “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын их засварын ажлыг өөрсдийн нөөц, бололцоо ашиглан иж бүрэн завсарлаж , 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг бүр нь 77,7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 27 хяналтын постын байрыг барих бөгөөд 14 постын барилгын ажлын гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулагдсан. 13 постын гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалтын дагуу гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд:

“Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн гадна пасад, төвийн дулаанд холбогдох засвар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн барилгын засвар, “Сүлд” чуулгын барилгын сантехникийн засвар, Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдын байрны засварыг тус тус хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Батлагдсан төсвийн хүрээнд нээлттэй тендер зарлаж, 2018 оны 7 дугаар сард 400 суурин компьютер, 40 зөөврийн компьютер, 46 хэвлэгч, 1 хувилагч хүлээж авахаар гэрээ байгуулсан. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад хар савхин бээлий 1721 хос, цагаан савхин бээлий 387 хос, савхин хүрэм 5327, албаны саравчтай малгай 2500, хар өнгө цамц 6963, дан өмд 6952, нийт 5 нэр төрлийн 23850 ширхэг дүрэмт хувцас, чимэг хэрэгслийг хангалтаар олгож, бусад дүрэмт хувцас чимэг, хэрэгслийг энэ оны 10 дугаар сард нэгдсэн хангалтаар олгохоор тендерт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулсан. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл-цагдаа” хөтөлбөрийг 2018-2020 онуудад хэрэгжүүлэхээр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт үйлчлэх дүрэмт хувцасны дэлгүүртэй болох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын 109 тоот өрөөг бүрэн засварлаж, цагдаа 43, дотоодын цэргийн 19 нэр төрлийн дүрэмт хувцас, чимэг хэрэглэл, хэвлэмэл бүтээгдэхүүнээр үйлчлэхэд бэлэн болгосон” гэж ярьсан юм. 
Техник хэрэгслийг гурван өдөр иргэдэд нээлттэй үзүүлнэ.

ЦЕГ-ын Санхүү, Аж ахуйн албаны НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ боллоо Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)