Ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бага зэргийн бороотой байхыг Ус, цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээнд онцолжээ. Тухайлбал, баруун аймгуудын уулархаг нутгаар шөнөдөө 2-7, өдөртөө 18-23 хэм дулаарч, бага зэргийн бороо орно. Харин төвийн аймгуудын нутгаар энэ сарын ихээр өдөр, шөнөдөө сэрүүвтэр, бага зэргийн бороотой байх аж. Энэ сарын сүүлээс Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 11-16, өдөртөө 31-36 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 27-32 хэм хүрч дулаарах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар энэ сарын эхний долоо хоногт хур тунадас орж, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 30-35 градус хүрч дулаарна. Говийн аймгуудын нутгаар энэ сарын эхээр бага зэргийн бороо орж, шороон шуурга шуурна . Бусад хугацаанд шөнөдөө 11-16, өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)