Уран бүтээлч А.Чадраабалын “Мяндаг” бие даасан үзэсгэлэн энэ сарын 9-ийг дуустал үргэлжилнэ
- 2018-06-04
- Нийгэм
- 0

МУЭ-ийн нэрэмжит шагналт, Алтан Гадас одонт, уран бүтээлч А.Чадраабалөнгөрсөн 5-р сарын 17-нд өөрийн 20 дахь бие даасан үзэсгэлэнгээ 976 галерейд нээсэн. Энэхүү үзэсгэлэндээ сүүлийн нэг жилийн туршид туурвисан томоохон хэмжээний абстракт бүтээлүүдээ дэлгэн үзүүлж байна.
Чадраабалын өмнөх бүтээлүүд нь илүү дүрслэл дээр тулгуурласан, бэлэгдлийн чанартай байсан бол шинэ ажлуудаа Германы уран бүтээлч Герхард Ричтерийн арга техникийг нарийн судалж, бэхээр зурах монгол арга ажиллагааг хослуулан тууривжээ.Эдгээр бүтээлүүдээс уран бүтээлчийн өөрийнх нь өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг өнгө, хэмнэл бүрээс нь уншиж болох юм.
Багшийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2001 онд дүүргэсэн цагаас хойш уран бүтээлч Чадраабал нь бие даасан үзэсгэлэнгээ Монгол, Франц, Герман, Хятад, Солонгос, Орос, Авсрали, Арабын Эмират улсуудад 15 удаазохион байгуулж, Монгол Япон, Румын, Сингапур, Хятад, Орос, Бангладеш, Тайланд, Тайван, Герман, Франц зэрэг орнуудад зохион байгуулагдсан 50 гаруй хамтарсан үзэсгэлэнд өөрийн бүтээлээ дэлгэн үзүүлжээ.
А.Чадраабал нь уран бүтээлээ туурвихын зэрэгцээ 2001-2007 онд Монгол улсын Боловсролын их сургуульдДүрслэх урлагийн тэнхмийн багш, 2004-2009 онд МУЭ-ийн Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн, тэргүүн, 2009-2013 онд Монголын уран зургийн галерейн захирал, 2010-2013 онд МУЭ-ийн Хорооны тэргүүлэгчгишүүн, Азийнурлагийнмузейн захирлуудын холбооны гишүүнээр тус тус ажилласан. Урлаг судлалын ухааны магистр цолтой тэрээр одоо Азийнуранбүтээлчдийнхолбоонымонголдахьзөвлөлийнтэргүүн, 2013 оноос Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны тэргүүнээр ажиллаж байна.
ART SPACE 976
Чойжин суит цогцолбор 1-р давхар Жамьян гүний гудамж
Blue Sky зочид буудлын замын урд, ICC Tower баруун талд
94051127; info@976artgallery.com

Сэтгэгдэл (0)