АСЕМ-ийн зочин бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг гардуулжээ

Манай улсад зохион байгуулсан АСЕМ-ийн чуулга уулзалтын хөрөнгө, санхүүгийн зардалд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Түүний мэдээлснээр, багагүй хэмжээний хөрөнгийн санхүүжилттэй холбоотой цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тодруулбал, бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлж 981.4 сая төгрөгийг зарцуулсан нь зочин бүрт 6.7 сая төгрөг ногдож байна гэсэн үг юм.

Мөн АСЕМ-ийн үйл ажиллагаанд зориулан БНХАУ, БНСУ-ын Койка байгууллагаас 20.4 тэрбум төгрөгийн тусламж олгосон ч хүлээж авсан эзэн нь тодорхойгүйн дээр баримт мэдээлэл олдохгүй байгаа аж. Энэ мэт олон асуудал байгаагаас 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбогдуулан 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ГХЯ (1.25.115.130)

    2018-06-05

    Зад шалга.их юм гарна. Бас л эх орныхоо эсрэг ажилласан шүү.