Под станцын галд түлэгдсэн эмэгтэй нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Алтай 28-р гудамжинд байрлалтай цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо гурван хүн түлэгдсэн ноцтой осол өнгөрөгч долоо хоногт гарсан. Ослын үеэр түлэгдэж гэмтсэн 25 настай эмэгтэй Н тавдугаар сарын 31-ний орой нас барсан аж.

Хэрэг явдлыг сөхвөл өнгөрсөн тавдугаар сарын 25-нд 16.05 цагийн орчимд цахилгаан хуваарилах байгууламжид 25 настай бүсгүй хоёр бага насны эрэгтэй хүүхэд дагуулаад санамсаргүй оржээ. Энэ үед гэнэт цахилгаан буудсанаас гурвуулаа түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Одоогоор уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр “Шалгалтын ажиллагааны явцад буюу урьдчилсан мэдүүлгээр тус дэд станцын хаалга онгорхой байсан. Тодруулбал, бага насны хүүхдүүд дэд станцад ороод багаж, төмөр түлхүүр шидсэн байж болзошгүй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • irgen (62.167.114.16)

    2018-06-05

    mongol shig zambaraagui alban gazruudaar hyyhdee daguulaad l yavj baidag oron baihgui, bydyyleg ,,,ajil bol ajil huvi hymyys alban gazruudaar zygeer orj garch baih hereg yu bainaa

  • ёхуо (27.123.214.114)

    2018-06-05

    нэг бол мэдэрлийн нөгөө бол амиа хорлолт

  • СЭТГЭГДЭЛ (2) (202.21.100.211)

    2018-06-05

    1-РТ: ЦАХИЛГААНЫ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ НЬ САНАМСАРГҮЙ ОРОХ БОЛОМЖГҮЙ ХААЛТТАЙ ХОРИОТОЙ БҮС. ХЭРЭВ ОНГОРХОЙ, ЭЗЭНГҮЙ БАЙСАН БОЛ ТУХАЙН ДЭД СТАНЦЫГ ХАРИУЦАГЧ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ. 2-РТ: БАГА НАСНЫ 2 ХҮҮХЭД ДАГУУЛЧИХААД ТӨМӨР БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ЯАХ ГЭЖ АВЧ ОРСОН БАЙХ УУ? 3-РТ: 25 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХАМГИЙН ХҮНД ТҮЛЭГДСЭН БОЛОЛТОЙ. /БОГИНО ЗАЛГАА ХИЙЖ БУУДУУЛСАН БУЮУ ХАМГИЙН ОЙР БАЙСАН ХҮН НЬ ХАМГИЙН ХҮНД ОСОЛДОХ МАГАДЛАЛТАЙ БАЙДАГ/

  • Биш (202.131.243.186)

    2018-06-05

    Дагуулж юу гэж орох вэ дээ хүүхдүүд нь орчихоор араас нь авах гэж ороод л ийм юм болсон байлгүйдээ уг нь дүрмээрээ дэд станцын хаалга оногорхой байх битгий хэл хаалттай, цоожтой байх ёстой шдээ