Нарны замын хөдөлгөөнийг түр хаана

Замын цагдаагийн урд талын гүүрэн зам баригдахтай холбоотойгоор тус уулзварт байрлах автозамын хяналтын камерыг шилжүүлэх ажил хийгдэж байна. Үүний хүрээнд 2018 оны зургадугаар сарын 05-ны 01:00 цагаас 06:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Нарантуул захын уулзвараас баруун чиглэлд Замын цагдаагийн уулзвар хүртэл мөн Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх замыг түр хязгаарлана. Иймд иргэд та бүхэн Намьяанжу, Дамдинсүрэн, Энхтайвны өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамжийг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)