Ууланд алхаж байсан иргэн хаднаас унаж амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн ойролцоох ногоон бүсэд ууланд алхалт хийж явсан иргэн хаднаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байлдлын газар нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Чингисийн өргөө” амралтын газраас урд зүгт 200 метр “Богд Хан” ууланд алхалт хийж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харъяат иргэн 61 настай, эрэгтэй Д хадан дээрээс унаж бэртсэн тухай дуудлагыг өнгөрсөн ням гаригт 11:56 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 12:10 цагт очиж, цогцсыг буулгаж,  Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)