Хувьчлалаас 200 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлнэ
- 2018-06-07
- Нийгэм
- 0

Засгийн газраас энэ онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 27 компанийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Тэдгээрийн дотроос Төрийн банк, Хөрөнгийн бирж, Арилжаа төлбөр тооцооны төвийг 100 хувь, МИАТ, Хөдөө аж ахуйн бирж, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Монгол шуудан” компанийн 49 хувийг хувьчлах юм. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэйгээр явуулах бол “Авто замын засвар арчлалт”- ын 20 компанийг дуудлага худалдаагаар хувьчилна.
Харин эрчим хүчний 10 гаруй компанийг хувьчлахгүй байхаар тогтсон байна. Дээрх компаниудын хувьчлалаас улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ашигтай ажиллаж байгаа ч компаниудыг хувьчлах нь зөв гэсэн хатуу байр суурьтай байна.
Д.Мөнхөө

Сэтгэгдэл (0)