НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана
- 2018-06-11
- Нийгэм
- 0

НӨАТ-ын урамшууллын 2018 оны зургадугаар сарын сугалааны тохирол зургадугаар сарын 17-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны тавдугаар сарын 01-нээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сэтгэгдэл (0)