Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгджээ
- 2018-06-12
- Нийгэм
- 0

Сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байгаа нь томоохон фестиваль, задгай талбайн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаатай шууд холбоотой гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Түүнчлэн удахгүй Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж хөгжөөн дэмжигчид орой үдшийн цагаар задгай талбайд тэмцээн үзэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарах, үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдэлтэй.
Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас задгай талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Өнгөрсөн амралтын хоёр өдөр цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчлийг илрүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)