Алга болсон хүүг үл таних хүмүүс дагуулан явсан байжээ

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооноос сураггүй алга болсон 14 настай хүүг урд шөнө цагдаагийн алба хаагчид олсон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Хүү энэ сарын 9-ний өдөр 24-р сургуулийн орчмоос алга болсон бөгөөд дөрвөн өдрийн дараа ийн олдоод байгаа юм. 

Энэ талаар хүүгийн ээж фэйсбүүк хуудастаа бичихдээ “Манай хүүг хоёр  залуу хуурч дагуулж авч явсан байна. Биед нь ямар нэг гэмтэл учруулаагүй. Хүү маань маш их айсан байдалтай байлаа. Бид хүүхдүүдээ өшөө илүү их анхаарал тавих цаг ирсэн байна” гэжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)