Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас гаргана
- 2018-07-10
- Эрүүл мэнд
- 0
Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулахаар боллоо. Мөн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
Манай улсын хүүхдийн 70 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагууд өгдөг юм.
Б.Намуун
Сэтгэгдэл (0)