"Монголын Үндэсний Их Сургууль" нэртэй дээд сургууль нь ердийн хувийн сургууль болохыг анхаарна уу!

"МҮИС брэндээр оюунаа гоёцгооё" гэх уриа үгтэй Монголын Үндэсний Их Сургуулийн элсэлтийн сурталчилгаа сүүлийн үест олонтаа явах болжээ. Үүнтэй холбогдуулан, нэгэн зүйлийг анхааруулахад "Монголын Үндэсний Их сургууль" нь Монгол улсын ууган, төрийн өмчит Монгол Улсын Их Сургуультай ч ямар холбоо, хамааралгүй, Монгол улсад байгаа олон арван хувийн дээд сургуулийн нэг юм.

Тус сургуулийн нэрний хувьд илт бусдыг төөрөгдүүлэх сэдэлтэй байгаа бөгөөд гадаад харилцаандаа МУИС буюу National University Of Mongolia-тай адил Mongolian National University -гэсэн нэрийг ашиглаж буйг цаашид холбогдох байгууллагууд шалган, шийдвэрээ гаргах биз ээ.

Юутай ч "Монголын Үндэсний Их Сургууль"  гэдэг нэртэй дээд сургууль нь ердийн хувийн сургууль болохыг зарим элсэгч, эцэг эхчүүд ойлгох нь зөв болов уу?

Уг сургууль нь 1998 онд  Чандмань-Эрдэнэ коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан юм байна.

Эх сурвалж: sonin.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • иргэн (64.119.27.84)

    2018-07-18

    бур анагаахын сургуультай гээд л энд ажиллаж байгаа багш нар данда емнех анагаахын дээдээс гологдж очсон хумуус ичо дээ

  • zochin (150.129.143.117)

    2018-07-17

    ENE surguuli arai dendeed udaj bna, Mongoliin undesnii IKH surguuli chin Mongol ulsiin IKH surguuli shuu dee 1942 onoos hkoish ymar mundag zahkirluudtai, erdemtedtei, ajillaj bna. Odoo BOLOBSROLIIN YAM ULAM CHANARJUULAACHEE, dandaa gadaadiinkhantai gariin useg zurakh bish, Ter MYIS gedgiig shalgaad khaagaachee

    иргэн (150.129.143.117)

    2018-07-17

    бур анагаахын сургуультай гээд л энд ажиллаж байгаа багш нар данда емнех анагаахын дээдээс гологдж очсон хумуус ичо дээ