Хепапит өвчний илрүүлэг шинжилгээнд 1,8 сая хүнийг хамруулна гэв

-ДЭЛХИЙ ДАХИНД 325 САЯ ХҮН ВИРУСТ ХЕПАТИТЫН АРХАГ ХАЛДВАРТАЙ АМЬДАРЧ БАЙНА-

“Дэлхийн хепатит”-ын өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулдаг. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын ХДХБ, ДОХ-ын газрын ба Хепаптитын Дэлхийн хөтөлбөрийн дарга Доктор Готцрид Хирншол, Дэлхийн Хепатитын Холбооны ерөнхийлөгч Макл Нинбург нар хэвлэлийн баг хурал хийлээ.

Тус хурлын үеэр ДЭМБ-аас вируст хепетитийн халдварыг устгах зорилгодоо хүрэхийн тулд улс орнуудыг оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дэлхий дахинд уриалж байгаа илэрхийлсэн юм. Тус байгууллагын мэдээгээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепаптитын архаг халдвартай амьдарч байгаа аж. Үүнээс жил бүр 1,3 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас бардаг юм байна. 2016 оны эцсийн байдлаар дэлхий дахинд В, С вируст хепатитын архаг халдвартай нийт хүн амын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь л оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжтой болжээ.

Вируст хепапитын халдварын тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлшэр жишээ орны тоонд орж буй Монгол Улсын Засгийн газартай хамтран ДЭМБ 2018 оны “Дэлхийн хепатитын өдөр”-ийн тэмдэглэх хүрээнд хэд хэдэ үйл ажиллагаа зохион байгуулаг гэж байгаа ажээ.

-ХЕПАТИТ ӨВЧНИЙ ИРЛҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД 1,8 САЯ ИРГЭНИЙГ ХАМРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА-

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрээр хэлэхдээ, “Хепатит өвчний нэгдүгээр шатны илрүүлэг шинжилгээнд 40-65 насны  350 мянган хүн хамрагдсан бол хоёр дахь шатны илрүүлэг шинжилгээнд 60 хүртэлх насны болон, 15-аас дээш насны 1,8 сая иргэнийг хамруулахыг зорьж байгаа. Нэгдүгээр шатны шинжилгээнд хамрагдан халдвар илэрсэн иргэдийн 70 гаруй хувийг эмчилгээнд хамруулж, хөнгөлөлттэй эмээр үйлчилсэн. Үүнээс С вирустай 31 мянган хүн, В вирустай 21 мянга гаруй хүн бүртгэгдсэн. 2020 он гэхэд элэгний С вирусын тархалтыг бууруулах, архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрыг эрс бууруулах зорилт тавин ажиллаж байна. Маргааш 12:30 минутад төв талбайд дэлхийн хепапитын өдрийг тохиолдуулан 2000 иргэнийг хепатитын шинжилгээ, илрүүлгэд хамруулна. Ингэхдээ эрүүл мэндийн даатгал төлдөггүй, зорилтот бүлгийн иргэдэд ДЭМБ-ын чанарын стандартын ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагыг хангасан багаж төхөөрөмжөөр үйлчилж вирусыг нь үнэ төлбөргүй шинжилж өгөх юм" гэлээ.

Б.Энхжин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)