“Түлэнхийн төв” ирэх 9 дүгээр сард ашиглалтад орно

2000 оноос эхлэн Түлэнхийн төвийн барилгыг шинэчлэх асуудал яригдаж эхэлсэн. 2005 оноос барилга цуурч нурж эхэлснийг 2009 онд хуучин барилгыг буулгаж байсан. Үүнээс хойш түлэнхийн төв Мөнгөнгүүр эмнэлэгт өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ч түрээсийн төлбөр өндөр байснаас Гэмтэл Согог судлалын үндэсний төвд үйл ажиллагаа явуулах болсон. Хуучин барилгын суурин дээр 3 хэсгээс бүрдэх 7 давхар өндөр шинэ эмнэлэг сүндэрлэн босохоор барилгын ажил явагдаж байна.

Түлэнхий төв эмнэлэг 2006 оноос хойш түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Кувейтийн засгийн газрын санхүүжилтээр энэ төвийн барилгыг барьж байгаа учраас барилгын ажил хэвийн үргэлжилж байгааг салбарын сайд онцоллоо.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.36.238)

    2018-07-30

    Сарангэрэл гэх сэтгүүлчээр сайдаа тавьсан энэ байгууллага сүйрч байна даа. Сайд нь хүртэл худлаа ярьж Түлэнхиын төв 9 сард ашиглалтад орно гэж л байдаг