Хятад иргэд зөвшөөрөлгүй эм худалдаалж байжээ

НМХГ-аас 2018 оны наймдугаар сарын 1 -ний өдөр ирсэн иргэний гомдлын дагуу хяналт шалгалт хийснээр БНХАУ-ын иргэд улсын бүртгэлгүй эмийг зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Ли Лянхуа болон түүний хүүхдүүдийн Жин Чен Хай ХХК, Аполло ХХК нь эмийн бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлж, худалдаагаа хийдгээс гадна мэргэжлийн бус хүмүүс ажиллуулдаг байжээ.

Шалгалтаар БНХАУ- ын иргэн Бао Лин Шао захиралтай Жин Чен Хай ХХК нь 12 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүй. Худалдан борлуулж байсан 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй зөрчил илэрснийг Зөрчлийн тухай хуульд заасныг үндэслэн гурван сая төгрөгөөр торгож, 11 нэрийн 155 хайрцаг, 7.798.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. Ийнхүү албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хурааж авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гаргах, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шилжүүлээд байна.

У.ОРХОН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)