Дэлхий нийт эд баялагийн найм орчим хувь нь оффшор дансанд байрладаг

Та бага татвар төлмөөр байвал тусгай схем хэрэг болно. Та Америкийн иргэн байлаа гэж бодъё. Компаниа Бермудын аралд бүртгүүлээд түүндээ оюуны өмчөө зарна. Дараа нь тус компани Ирландад охин компаниа нээнэ. Дараа нь та Ирландад дахиад нэг компаниа байгуулан бүртгүүлнэ. Тэр компани нь таны Европт явуулсан үйл ажиллагаанаас олсон ашигтай чинь тэнцэх хэмжээний дүнтэй нэхэмжлэлийг гарган тавина. Ингээд та дахиад нэг компанийг Голландад байгуулан бүртгүүлнэ.

Дараа нь таны Ирландын хоёрдахь компани чинь Голландын компани руу чинь мөнгө шилжүүлнэ, тус компани эргүүлээд уг мөнгийг таны Ирландын анхны компани руу чинь шилжүүлнэ. Танд энэ бүхэн ойлгомжгүй ээдрээтэй санагдаж байна уу. Үүнд л хамаг учир нь оршиж байгаа юм. Татвараас зугтаах цоорхой гаргахын тулд эдгээр бүх санхүүгийн урсгалыг ойлгоход маш хэцүү эсвэл тодорхой баримтыг илрүүлэх боломжгүй болгодог байна. Жирийн хүний толгой өвдөж эхэлдэг эдгээр бүх санхүүгийн заль нь “Google”, “eBay”, “Ikea” зэрэг үндэстэн дамжсан корпорацид өөрийн татвараа хамгийн бага болтол, гэхдээ гол нь хууль огтхон ч зөрчихгүйгээр багасгах боломжийг олгодог байна. Эдийн засагч Габриэль Цукман дэлхийн нийт эд баялгийн хамгийн багаар бодоход найман хувь нь хууль бусаар оффшор дансанд байрладаг гэсэн таамгийг дэвшүүлжээ.

Энэ асуудал хөгжиж буй улс орнуудад тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд тухайлбал, Африкийн эд баялгийн 30 хувь нь оффшор дансанд байрладаг болохыг Цукман илрүүлжээ. Түүний тооцоолсноор, жил бүр 14 тэрбум ам.долларын хэмжээтэй татварыг Африкийн орнууд алдаж байна гэсэн үг юм. Түүний үзэж буйгаар банкны нууц данс, фиктив корпорацуудын нэр хаяггүй байдаг явдлыг эцэс болгохын тулд хэн ямар хөрөнгө эзэмшиж байгааг тодорхой заасан дэлхий нийтийн өгөгдлийн санг байгуулах хэрэгтэй аж. Ингэснээр, татвар төлөхөөс зайлсхийхэд тусалж чадах юм байна. Цукман Америкийн компаниудын орлогын 55 хувь нь Люксембург эсвэл Бермуд зэрэг улсуудаар дамждаг нь жил бүр 130 тэрбум ам.долларын татварын алдагдал учруулдаг гэж үзжээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)