Хөнгөлөлттэй олгодог эмийн шинэчилсэн жагсаалт
- 2018-08-20
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталсан билээ.
Өмнө нь 817 худалдааны нэрийн эмэнд хөнгөлөлт үзүүлж байсан бол,энэхүү шинэчилсэн жагсаалтаар:
·173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувь,
·хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болжээ.
Шинэчилсэн жагсаалтыг хүргэж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл (0)