Хамгийн өндөр орлоготой теннисчин

“Форбес” сэтгүүл сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр орлого олсон эмэгтэй теннисчдийн жагсаалтыг гаргажээ. Эхний 10-т багтсан эмэгтэй тамирчдын нийт орлого 105 сая ам.доллар болсон байна. Үүнд шагналын мөнгө, зар сурталчилгаанаас олсон орлого багтжээ. Жагсаалтын эхэнд алдарт теннисчин Серена Уильямс шагналын 62, зар сурталчилгаанаас олсон 18 сая ам.долларын орлогоороо тэргүүлсэн байна. Серена эгч Венустэйгээ мэргэжлийн теннисээр багаасаа хичээллэжээ. Түүний эгч Венус Уильямс тус жагсаалтын зургаадугаарт оржээ. Харин тавдугаар байрт Оросын алдарт теннисчин Мария Шарапова 10.5 сая ам.долларын орлогоор жагссан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)