А.Мөнхөө эмч эрүүл мэндийн лекцээ уншина

Өвөрмонголын мэс заслын эмч, эрүүл мэндийн зөвлөх, доктор, профессор А.Мөнхөө “Саруул ухаанаар эрүүл биеийг бүтээе” лекцээ олон нийтэд унших гэж байна. Аливаа хүн эрүүл амьдрах арга ухаанд суралцаж, илрээгүй өвчнөө эдгээж, өөрийгөө эрүүлжүүлэх хичээлээр дамжуулан эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээж чадна гэдгийг А.Мөнхөө багш өөрийн боловсруулсан цогц хичээлээрээ баталсан юм. Тиймээс уг хичээл арга зүйдээ тулгуурлан “Эрүүл энхийн шинэ ертөнц” ном бичсэнээ монгол хэлээр хоёр дахиа, нийт 15 удаа нэмж засварлан хэвлүүлж олны хүртээл болгоод байгаа юм.

Түүний өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх шинэ арга зам цуврал хичээл нь дасгал хөдөлгөөн, сэтгэл зүй, сайн энерги бүтээх, амьдралын зөв дадал хэвшил бий болгох, хүн эхийн хэвлийд бий болохоос эхлээд насан өтөл болтлоо эрүүл мэндээ хамгаалж чадах арга ухааныг багтааснаараа онцлог юм. Эрүүл мэндийн талаарх хүмүүсийн мэдлэг тун өнгөцхөн байдаг. Тиймээс мэргэжлийн хүний тусламжтайгаар тусгай цогц хичээлээр эрүүл аж төрөх ёсны үндсийг тавьж өгвөл хэн бүхэн эрүүл энх байж, аз жаргалтай урт насална гэдгийг А.Мөнхөө багш өөрийн эрүүл мэндийн лекцээрээ харуулж байгаа билээ. Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, хорт зуршил зэргээс үүдэлтэй халдварт бус өвчнүүд дэлхийн нийтийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байна. Нийгмийн эрүүл мэндийн энэхүү тулгамдсан асуудал нь хүн бүрийн амьдралын хэвшил, дадал зуршилтай шууд холбоотой. А.Мөнхөө багш сүүлийн 40-өөд жил судалгаа шинжилгээний ажил хийсний дотор 1995 оноос эхлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замын төлөөр судалж байна. Энэ чиглэлээр бичсэн түүний номыг хятад, орос, англи, казах, түвд, уйгур хэлээр орчуулж хэвлэхээр бэлтгэж байгаагаас гадна эрүүл амьдрах арга ухааны талаар бэлтгэсэн 500 гаруй дүрс бичлэгийн хичээл байдаг аж. Тэрбээр энэ удаа манай улсад айлчилж, эрүүл амьдрах ухааны лекцээ “UB palace”-ийн их танхимд уншихаар болжээ.

Ө.САНЖИДМОЛОМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • dsn (114.246.105.119)

    2018-08-27

    iim nutagtaa shingeh gazargui bolson erguunuud manaid l sn shingeh yumdaa ,naad munhuu chin nutagtaa 1 hun oligtoi emchilj uzeegui hudlaa ner \uusun etgeed gej nutag negten n yrij bn , manaid lekts unshih tolgoi erguuleh n dutagdaagui eruul hunii tuluu hus huchee zoriulah altan gart emch dutaj bn ,demii hoshuu nemj tolgoi erguuleed heregguiee.