Манай улс 13-т эрэмбэлэгдэж байна

 

Индонез улсын Жакарта болон Палембан хотод болж буй Азийн спортын XVIII наадам ес дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өчигдөр болж 19 орны гүйгчид өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Б.Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долоодугаар байр, Г.Хишигсайхан 2:42:57 цагийн амжилтаар аравдугаар байрт орлоо.

Азийн наадмыг 72 алт, 51 мөнгө, 30 хүрэл нийт 153 медаль хүртсэн Хятад улсын баг тамирчид тэргүүлж байна. Жагсаалтын хоёрдугаар байрт Япон улс 34 алт, 32 мөнгө, 44 хүрэл нийт 110 медальтайгаар бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 25 алт, 26 мөнгө, 33 хүрэл медальтай удаалжээ. Медаль хүртсэн улсуудын жагсаалтад Иран, Индонез, Хойд Солонгос, Тайланд, Энэтхэг, Хятадын Тайвань, Узбекистан, Казакстан улсууд багтаж байгаа бол Монгол Улсын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медалийн тоогоор 13 дугаар байрт бичигдэж байна.

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)