Монголын их аваргууд аки башёг тэргүүлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё ирэх сарын 9-23-нд Токио хотын “Рёогоку кокугикан” ордонд болно. Аки башёгийн банцүкэ гарч сүмочдын эрэмбэ тодорхой болжээ. Есдүгээр сарын барилдаанд мэргэжлийн сүмогийн дээд зиндааг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн зүүний нэгээс босч барилдах бол их аварга Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийг тэргүүлэн барилдана. Ичиножёо А.Ичинноров сэкивакэгийн баруун жигүүрийн нэгт бичигдсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби нарыг тэргүүлнэ. Таканойва А.Баасандорж маэгаширагийн барууны 13, Чиёошома Г.Мөнхсайхан зүүний 15-аас босч барилдахаар байна. Араваши Э.Дөлгөөн жюрёо зиндааны зүүн жигүүрийн нэгт эрэмбэлэгдсэн бол уг зиндаанд Дайшохо Р.Шижирбаяр зүүний гурав, Кёкүшохо Т.Эрдэнэбаатар барууны дөрөв, Сэйро А.Өнөболд барууны ес, Миторюү Б.Төрболд барууны 10, Азумару С.Тодбилэг зүүний 10-т тус тус эрэмбэлэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)