АШУҮИС “Орлоготой оюутан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ

Монголын үндэсний ууган сургуулиудын нэг болох АШУҮИС нь энэ хичээлийн шинэ жилд 76 дахь элсэлтээ авч байна. Тус сургууль энэ хичээлийн жилийг “Багшаа дэмжин оюутнаа хөгжүүлэх” жил болгон зарлаж байгаагаараа онцлогтой аж. АШУИҮС-ийн бүрэлдэхүүн долоон сургууль, салбар гурван сургуульд энэ хичээлийн жилд 11997 оюутан суралцахаас өнөөдрийн байдлаар 2686 оюутан шинээр элсчээ. Түүнчлэн эдгээр сургуульд эрүүл мэндийн салбарт чадвартай боловсон хүчин бэлтгэхээр мэдлэг, туршлага чадвараар улсдаа тэргүүлдэг 960 гаруй багш ажилтантайгаар хичээлийн жилийг эхлүүлж байгаа аж.

Тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг томилсон. Шинэ удирдлагын зүгээс багш ажилчдад олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэхээс гадна цалин хөлсний бодлогыг шинэчилж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс бүх багш, ажилчдын цалинг 10-иас доошгүй хувиар нэмэх шийдвэр гаргасан байна. Мөн оюутны хөгжлийг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч оюутны хөдөлмөрийн биржийг бий болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж “Орлоготой оюутан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Монгол-Японы сургалтын эмнэлгийн тухайд барилга байгууламж тодорхой бус шалтгаанаар хойшлоод байгаа ч аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажилласнаар Монголд анх удаа жишиг их сургуулийн цогцолбор байгуулагдах юм.

У.Орхон

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)