Ханиад, томууны вакцин хийгдэж эхэллээ

Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан ханиад томуунаас хамгаалдаг вакцины талаар тодруулахаар Ди Жи Би эм ханган нийлүүлэх байгууллагын эмч төлөөлөгч А.Саранбаяртай уулзлаа.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргье

Баярлалаа танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүргье

-Ханиад томуу жилийн жилд улирлын чанартай яг өдийд ихэсдэг энэ талаар уншигчдад мэдээлэл хүргэнэ үү?

Манай орны хувьд хүйтны улирал удаан үргэлжилдэг агаарын бохирдол ихтэй учраас ханиад томуу хүрэх явдал нийгмийг хамарсан өвчин болоод байна. Ханиад томуу нь хүйтний улиралд influenza овгийн RNA вирус ханиалгах найтаах үед агаар дуслын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл вирусны хатгалгаа, цаашилбал бактерийн хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Түүнчлэн Хүүхдүүд өндөр халуурч, гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрдэг.

-Энэ жилийн хувьд ханиад томуугаар ямар насны хүмүүс ихэвчлэн өвдөж байна вэ?

ХӨСҮТ-ийн томуу, томуу төст өвчний тандалт судалгаагаар томуугийн А хүрээний H3N2 вирус тархаж байгаа бөгөөд бага насны хүүхдүүд хүндрэх нь элбэг байна. Нийт ханиад томууны халдвараар өвчлөгсдын 89 % нь 15 хүртлэх насны хүүхдүүд 62% нь 4 хүртлэх насны хүүхдүүд ханиад томуугаар өвдөөд байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

-Ханиад томуунаас иргэд маань яаж сэргийлэх вэ эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөмж ард иргэдэд хүргэдэг вэ?

-Ханиад томуунаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт бол Томуугийн эсрэг вакцин байдаг. Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Иймээс ДЭМБ-аас жил бүр үүнийг судалж ханиадны вируст тохирсон вакцинийг үйлдвэрлэхийг зөвлөмж болгон энэ вакцинаар жил бүр вакцинжуулхыг зөвлөмж болгодог. Томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакцинийг бүтээдэг.

-2018-2019 онд хамгийн их тархаж байгаа ямар вирус судлагдсан бэ, вируснаас яаж хамгаалах вэ?

-Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2018-2019 онд хамгийн их тархаж байгаа influenza А төрлийн 2 вирус, influenza В төрлийн 1 вирусийн идэвхгүй холимогийг агуулдаг вирусны эсрэг ханиад томууний вакциныг гаргасан байна.

-Хаана үйлдвэрлэсэн ямар вакцин вэ?

-БНСУ-ын GREEN CROSS корпораци GC FLU вакциныг үйлдвэрлэж Монгол улсаас “ Ди Жи Би” эм ханган нийлүүлэх байгууллага албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна.

-Импортлогч Ди Жи Би компаний талаар танилцуулаач?

-Манай байгууллага нь эрүүл мэндийн яамнаас олгодог эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрлийн дагуу 12 жил үйл ажиллагаа явуулж байгаагаас 9 жилд GC FLU /influenza vaccine split virion,inactivated/ томуугийн вакциныг Монгол улсад импортлон магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдтэй хамтран дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байгаа.

-Энэ вакциныг яаж хэрэглэдэг вэ?

-Энэ вакциныг 6 сараас дээш насны бүх хүмүүс хэрэглэж болно. Вакцин нь хадгалалт, тээвэрлэлтын нарийн горимын дагуу булчинд тариж хэрэглэдэг.

-Ямар нэг хүндрэл гардаг уу?

-Гаж нөлөө маш бага илэрдэг. Зарим ховор тохиолдолд Тарилга хийсэн газар улайх, хавдах шинжүүд илэрч болно эдгээр нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг.

-Ямар хүмүүст хийж болдоггүй вэ?

-Халуунтай өвчтөн, тахианы мах, өндөгнөөс харшилдаг хүн хийлгэх хориотой.

-Сүүлийн үед гадуур янз бүрийн вакцин гарч байна гэж их яригдах болсон. энэ вакцин хэр найдвартай вэ?

-Энэ GC FLU вакцин бол ДЭМБ-аас зөвлөмж болгон гаргасан вакцин энэ вакциныг ЭМЯ-ны зөвшөөрөлтэйгээр Лиценз болон хилийн мэргэжлийн хяналтан доор БНСУ-ын GREEN CROSS Монгол улсад оруулж ирсэн Уг вакциныг хийлгэхыг хүссэн хүмүүс магадлан итгэмжлэгдсэн доорхи эмнэлгүүд дээр вакциныг хийлгэж болно мөн албан байгууллагын захиалгаар вакцинжуулалтыг байгууллага дээр нь зохион байгуулж болно.

Энэ вакцины талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вэб сайт

http://www.who.int/immunization_standards/vaccine_quality/234_influenza_seasonal_singledose_greencross/en/

Green cross корпориацын вэб сайт

http://www.globalgreencross.com/index аас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

-Танд маш их баярлалаа. Энэ вакциныг хийлгэх хүмүүс ямар утас хаягаар холбогдох вэ

-Утас: 8007-2442, 8003-2442, 8006-2442, И-мейл:info@dgb.mn

ВАКЦИН ХИЙГДЭЖ БУЙ ЭМНЭЛГҮҮД:

“Интермед” эмнэлэг: 7701-1111

“Юнимед” эмнэлэг: 7715-0000

“УБ Сонгдо” эмнэлэг: 7011-1163

“Грандмед” эмнэлэг: 7700-0066

“Амарсанаа гүнж” эмнэлэг: 8872-0077

“Wellness med” эмнэлэг: 9140-0077

“ТодН” эмнэлэг: 7016-4108, 9507-4108

Баянгол фамили клиник-7611-5555

Зуун нас эмнэлэг:9915-6371

Танд эрүүл энхийг хүсье!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)