Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудтай Зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалтад орсон эмийн сонголт болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг баталсан тогтоолын хэрэгжилтийн байдалтай танилцлаа.

Эмийн жор бичилт олголтод цахим жор нэвтэрснээс гадна дээр дурьдсан тогтоолоор батлагдсан шинэчилсэн жагсаалт хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэж чадахгүй, чирэгдэж байсан асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)