Таван сая төгрөгийн 20 азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол өчигдөр болов.  Энэ удаагийн урамшууллын сугалаанд 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаас шалгаруулжээ.

Нийт 21634 азтан тодорсон бөгөөд 10 сая төгрөгийн азтан нэг, таван сая төгрөгийн азтан 20, сая төгрөгийн азтан 196, 200 мянган төгрөгийн азтан 1970, 50 мянган төгрөгийн азтан 19447 тодорчээ. Харин супер азтан тодроогүй байна.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)