ТЭЦ-4-ийн захирал асан С.Анхбаярт ял оноожээ

“ТЭЦ-4” ТӨХК-ийн захирал асан С.Анхбаярт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч С.Анхбаяртай хамт Л.Дэмбэрэлнямыг шүүжээ.

Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна. С.Анхбаяр нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд авлигын хэргээр саатуулагдаад байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (94.186.205.21)

    2018-09-26

    Ondor uneer shahaasin avsan humuust bas hariutslaga tootsmoor uym.