Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр

Жилд 2 удаа тохиодог "Балжинням, Дашням" давхацсан билэгт сайн өдөр намрын дунд сарын билгийн тооллын 17, аргын тооллын есдүгээр сарын 27-ний пүрэв гарагт тохиож байна.

Өлзий дэмбэрэлтэй энэ сайн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг гэдэг.

Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл хилэнцийн үйлийг санан санан хорьж, боомтилдог уламжлалтай.

Мөн энэ өдөр олон хос гэрлэлтээ батлуулж, хуримаа хийдэг билээ. Намрын улирал хурим найрын сар байдаг. Тэр дундаа энэ өдрийг сонгож хуримаа хийх нь элбэг. Тиймээс ч Гэрлэх ёслолын ордон гал голомтоо бадрааж буй хосуудын хөлд дарагддаг юм. Жил жилийн энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 100 орчим хос гэрлэлтээ батлуулдаг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)