Залуучуудын олимпийн наадамд оролцох тамирчдыг үдэв
- 2018-09-28
- Спорт
- 0

Залуучуудын зуны спортын III олимпийн наадам аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрест болно. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 орны 4600 гаруй тамирчин спортын 32 төрөлд 241 багц медалийн төлөө өрсөлдөх билээ. Манай улсаас чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, тэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин, есөн дасгалжуулагчтай оролцоно. Тэгвэл Буэнос-Айрест оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр МҮОХ-нд боллоо.
Манай улсаас чөлөөт бөхийн төрөлд охидын 43 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул, 65 кг-д төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчин Тамирын Оюун-Эрдэнэ нар таван тивээс шалгарсан үе тэнгийнхэнтэйгээ хүч үзнэ. Манай хоёр тамирчин тавдугаар сард Узбекистаны нийслэл Ташкентэд болсон Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж эрхээ авсан юм. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Баатарзоригийн Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Болормаагийн Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртэж байв.

Сэтгэгдэл (0)