Яагаад мэдрэлийн ядаргаа тусдаг вэ?

Мэдрэлийн архаг ядаргаа бий болдог хэд хэдэн нөхцөлүүд байдаг. Их дуу шуугиантай орчинд амьдрах, ажиллах, биеэ барьсан давчуу хувцас өмсөх, хүчтэй эм тариа их хэмжээгээр хэрэглэх, нойр хасах, удаан хугацаагаар сууж, ууц нуруу, нүд гараа чилээх нь өвчнийг үүсгэх эх суурийг тавьж өгдөг. Архаг ядаргаанд орсон үед нойргүйдэх, толгой байнга өвдөж хөлрөх, нүдний хараа гэнэт муудах, хий юм үзэх, амархан ядарч сульдан толгой эргэх зэрэг шинжүүд илэрдэг.

Ядаргаа нь биед орших магнийн дутагдлаас үүсдэг нь нотлогджээ. Тиймээс магнигаар баялаг зөгийн бал, арвайн гурил, хөц будаа зэргийг өргөн хэрэглэх нь тустай. Бид “В” витамин дутагдсанаас архаг ядаргаанд нэрвэгддэг. Хэт чанасан маханд “В” витамин юу ч үлддэггүй. Иймд эрүүл малын махыг хааяа шүүрхий идэхэд гэмгүй. Жимсний шүүс, байцаа төмс нь тамир тэнхээ нөхдөг шидтэй.

Б.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)