Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авлигын хэргээр баривчилжээ

Төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас хамаараад элсэлтийн бүртгэл нь хамран сургах тойргийн маргаан болон бусад гомдол, мэдээлэл ихтэй байсан тул АТГ-аас Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн явц байдалтай газар дээр нь танилцсан талаар өмнө мэдээлсэн билээ.

Ингэж танилцах явцад сургуулийн хамран сурах тойрогт харьяалагдах өрхийн бүртгэл дээр хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрсэн байна. Мөн зарим сургуулиудад дээд шатны байгууллагын цохолттой хүүхэд элсүүлэх үзэгдэл байна. Жишээ нь улсын тэргүүний Нэгдүгээр сургууль энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй зургаан бүлэг хичээллэхээс яамнаас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан. Мөн Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна хэмээн АТГ-аас мэдээлэл хийсэн юм.

 

Тэгвэл АТГ-аас өчигдөр дээр дурдагдсан асуудалтай холбоотой баривчлагаа хийжээ. Ингэхдээ хахууль авсан,  өгсөн хүнийг хамтад нь хамт саатуулсан байна. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байжээ. Харин өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан байна. Тиймээс түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан гэнэ.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • багш (66.181.160.81)

    2018-10-05

    сэтгэгдэл устгаад байна ш дээ

  • зочин (66.181.160.81)

    2018-10-05

    Ер нь өөрөө төлөвшөөгүй хүн шүүдээ. Яаж яваад захирал болсон юм. Боловсон хүчний бодлогодоо анхаарч хүнээ зөв тавихгүй бол боловсролын салбарын нэр хүнд унаж дууслаа. Ер нь сургуулийн захирлуудад мэдлэг чадвар , удирдах арга барил, ёс зүйн өндөр шаардлага тавьж аттестачилах хэрэгтэй. Сайд нь хүртэл чуулганы хуралдаан дээрээ гудамны хэрүүлч авгай шиг авирлаад бодмоор юм их байна.

  • Zochin (103.212.119.12)

    2018-10-05

    Бүх сургууль сайн л болмоор байна.