АШУҮИС-ийн багш нарын баярын үйл ажиллагаа ёслол хүндэтгэлтэйгээр болж өндөрлөлөө

76 жилийн түүхт АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар 2018 оны 10  сарын 4-ний өдөр Олон улсын багш нарын баярын үйл ажиллагааг ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч  АУ-ны доктор, профессор Ж.Цолмон нээж үг хэлсэн юм. Тэрээр нийт хүрэлцэн ирсэн хүндэт багш нарт баярын мэндчилгээ хүргэхийн сацуу АШУҮИС-ийн хамт олон 2018 оныг “Багшаа дэмжин оюутнаа хөгжүүлье” жил болгон ажиллаж байгааг дурьдаад, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс нийт багш нарын цалинг 10 хувиар нэмэх шийдвэр гарсныг мэдэгдсэн юм. Мөн МУ-ын Ардын багш, гавьяат багш, доктор, профессор Х.Гэлэгжамц хүрэлцэн ирсэн хүндэт зочидоо төлөөлж мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэлийн үйл ажиллагааг ёслол хүндэтгэлтэйгээр эхлүүллээ. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа шагнал гардуулах ёслолоор үргэлжилж,

- Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-6

- Боловсролын тэргүүний ажилтан-13

- Боловсролын яамны жуух-18

       - Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 11 багш тус тус шагнуулсан. Түүнчлэн уг ёслолын үеэр АШУҮИС-ийн профессор, дэд профессор,клиникийн профессор цолны болзол хангасан багш нарт цол гардууллаа. Шагнал гардуулах ёслолоор АШУҮИС-ийн хүндэт доктор цол хүртсэн МУ-ын гавъяат багш Д.Амгаланбаатарт хүндэтгэл үзүүлсэн нь баярын үйл ажиллагааны хүндтэй үйл явдлын нэг байсан юм.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)