Улсын эмнэлгүүд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээ бүртгэдэггүй зөрчил илэрчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Эмнэлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Хяналт шалгалтад Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийг хамруулахад гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй 27 үйлдэл илэрснийг шалгаж байгаа юм байна. Тухайлбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлага, зарцуулалтын бүртгэлийг тухай бүр хөтөлдөггүй, эд хариуцагч болон эрх бүхий албан тушаалтнаас тавих хяналт сул зэрэг зөрчил бүртгэгдсэн байна.

Мөн эмнэлгийн удирдлагаас энэ төрлийн эм, бодисыг хадгалах стандарт шаардлага хангасан агуулах, байраар хангаж өгөөгүй, эм зүйн албаны алба хаагчдын ажил үүргийн хуваарь, дотоод зохион байгуулалт зөв, оновчтой хийгдээгүй, алба хаагчид өөрт холбоотой, зайлшгүй мэдэх дүрэм, журам, стандартын талаарх мэдлэг хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)