Таны хүүхдийн өсөлт удаан явагдаж, шүд нь ургахгүй байна уу?

Таны болон хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл байх нөхцөлийг хангах зайлшгүй чухал эрдсийн нэг бол кальци юм. Гэвч энэ витамины хэр чухал болох талаар бүрэн мэдээлэл олны хүртээл болж чаддаггүй нь харамсалтай.

Яагаад кальци чухал вэ?
Кальци нь хүний биеийн бүх л яс, шүдний бат бөх байдлыг хангах, мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэх, булчингийн агших сулрах үйл ажиллагаа, цус бүлэгнэлтэд оролцох зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэдэг. Хүний биеийн кальцийг 100% гэж үзвэл 99% нь яс, шүдэнд агуулагддаг байна. Тиймээс кальцийг нэмэлтээр байнга хэрэглэх нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай.

Таны хүүхэд өдөрт ямар хэмжээний кальцийг авах шаардлагатай вэ?
1-3 настай хүүхэд : 700 мг/өдөрт
4-8 настай хүүхэд: 1000 мг/өдөрт нэмэлтээр авна.

Кальциар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд

pic

Хүүхдийн кальцийн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
Зарим судлаачид хүүхдийн кальцийн хэрэглээ буурсанаас олон хүүхдүүд кальцийн дутагдалтай байдаг гэж үзэж байна. Энэ нь орчин үед хүүхдүүд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ больж ундаа, жүүс зэрэг хүний биед хэрэгцээгүй илүүдэл илчлэг бүхий бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэж байгаатай нь холбоотой байна. Мөн өсөлтийн насандаа яваа хүүхдүүдийн яс, булчингаар өвдөж эхлэхэд ихэнх эцэг эхчүүд үүнийг хэвийн л зүйл хэмээн тоолгүй орхидог. Харин энэ үед нь хүүхдүүддээ кальцийн бэлдмэл уулгаснаар өвдөх зовиур намдахаас гадна хурдацтай өсөх болно.

Хүүхдийнхээ кальцийн хэрэгцээг хэрхэн бүрэн хангах вэ?
Сүү, сүүн бүтээгдэхүүнүүд кальцийн хэрэгцээг хангаж чадах ч цагаан идээнээс харьцангуй холдсон өнөө үед яг энэ дэглэмийг баримталж, кальцийг бүрэн нөхөх боломж хомс. Түүнээс гадна бага насны хүүхдүүд хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэснээр хүнснээс авсан кальциа шимэгдүүлж чадалгүй гадагшлуулж алдах талтай.
Тиймээс эцэг эхчүүд бид л кальцийн хэрэглээнд нь жаахан л анхаараад өгөхөд ясны эрдэслэг бүтэц сайжирч, бат бэх болон, ирээдүйн бүхий л амьдралынх нь туршид яс болон үе мөчний асуудалтай болохоос сэргийлэх боломжтой. Мэдээж, хүүхдээ ид өсөлтийнх нь насан дээр кальциар дэмжээд өгвөл өсгөлүүн өндөр болгоход нь ч нөлөөлнө шүү дээ.
Хоол хүнсэнд нь анхаарахаас гадна нэмэлт сайн чанарын кальцийн бэлдмэлээр өсөж буй хүүхдийнхээ өсөж буй кальцийн хэрэглээг нөхөхийг зөвлөж байна. Гэхдээ хүүхдүүд л янз бүрийн эм бэлдмэл хэрэглэхдээ ер нь л дургүй байдаг. Харин уух бэлдмэл нь өөрийнх нь уух дуртай ундаатай адилхан амттай бол өөр шүү дээ. Бид ээж нартаа хүүхэд уухад хамгийн тохиромжтой, чанартай кальцийн бэлдмэлд тооцон Америкийн ChildLife–ийн Liquid Calcium–ийг санал болгож байна.

pic1
Тус бүтээгдэхүүн нь:
•    Хүүхдийн ясны өсөлтийг дэмжих
•    Таны болон таны хүүхдийн яс болон шүдний бат бөх байдлыг хангах
•   Зүрх, булчингийн үйл ажиллагааг сайжруулах ба дан ганц Кальци агуулаад зогсохгүй түүнийг яс руу зөөвөрлөдөг, шимэгдэлтийг сайжруулдаг эрдсүүдийг хамтад нь агуулсан нь өндөр үр дүнтэй.
Найрлагандаа: 1 х.х (15мл) – 252мг Кальци, 115мг Магни, 100IU Витамин Д3, 2мг Цайр  агуулах ба эдгээр нь Кальцийн шимэгдэлтэд оролцдог чухал нэгдлүүд юм.
Хамгийн өндөр чанар, цэвэр байгалийн орцуудыг агуулсан.
•    Алкохоль болон генетекийн өөрчлөлттэй бодисгүй
•    Глютений агууламжгүй
•    Химийн өнгө, амт, үнэр оруулагчгүй
•    Сүү, өндөг, шар буурцаг, үр тариа, хөрөнгө, газрын самар, модны самар, зөөлөн биетэн агуулаагүй.

Хүүхэд уухад хамгийн тохиромжтой шингэн бүтэцтэй ба жүржийн амттай тул таны хүүхэд маш дуртай уух болно.

Хүүхэд их тунгаар кальци хэрэглэж болох уу?
Анагаах ухааны хүрээлэнгээс 1-8 насны хүүхдүүдийн өдөрт нэмэлтээр авах кальцийн хэрэглээ  2500мг-с хэтрүүлэх хэрэггүй гэж зөвлөж байна. Энэ нь ойролцоогоор 8 аяга сүүнд агуулагдах кальцитай тэнцүү юм.  Кальцийг маш ихээр нэмэлтээр авснаар баас хатах эрсдэл үүсэж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7012-0212, 9999-3793 дугаараас лавлаарай.

Цахим хуудас: http: www.novalink.mn

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)