Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
- 2018-11-18
- Эрүүл мэнд
- 0

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж буй.
Энэ сарын 14-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 54.000 хүн хамрагдаад байна. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт бүлгийн иргэн 4631, эрүүл мэндийн байгууллагын ажилтан 5543, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 43.835, сайн дурын дархлаажуулалтанд 48 хүн хамрагджээ.


Сэтгэгдэл (0)