ЭХЭМҮТ-н ажилтны буруу тавьсан шаардлагаас болж, таксинд төржээ
- 2018-12-04
- Эрүүл мэнд
- 1
Өвчин зовлондоо шаналсан бүхэн эмнэлгийг зорьдог. Гэтэл төрөх дөхсөн эмэгтэйг тасаг андуурч ирлээ хэмээн хөөж гаргаснаас болж тэсгим хүйтэнд гадаа төрсөн гэх мэдээлэл өглөөнөөс эхэлж гарсан. Тодруулбал, Иргэн Н амаржихаар өчигдөр 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-д очсон гэнэ. Гэтэл төрөх гээд өвдөлтөндөө шаналж буй эмэгтэйг “Төрөхийн хаалгаарай орж ир” хэмээн сувилагчид загнаж, явуулсан байна. Үүнээс болоод эмэгтэй гадаа амаржжээ.
Төрөх нь дөхсөн эмэгтэйг чухам яагаад загнаж, буцаасан талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Төрөхөөр ирсэн эмэгтэй тасагаа андуурч ирсэн. Эмч нар тойроод Эх барихын тасгийн хаалгаар ороод ир гээд явуултал таксины жолооч андуураад "Гурван гал" эмнэлгийн үүдэнд аваачсан байна лээ. Тэгээд эмэгтэй таксинд төрч, төрүүлсэн хүүгээ тэврээд буцаад орж ирсэн. Тэгэхээр нь төрөх тасгаас эх баригч эмч, асрагч, сувилагч очиж, яаралтай тусламж үзүүлсэн. Эх хүүхэд хоёрын биеийн байдал сайн байгаа. Муухай харьцсан бол уучлаарай" гэв. Хэрэв эмэгтэй хүндрэлтэй төрч, эх хүүхэд хоёрын биеийн байдал муугаар эргэсэн бол Эх хүүхдийг эрүүл мэндийг сахин хамгаална гэх уриатай ЭХЭМҮТ-ын эрхэм эмч, сувилагчид "Муухай харьцсанд уучилаарай" гэх өөрсдийгөө өмгөөлсөн үгийг хэлээд зогсох нь тангараг өргөсөн салбарынханд байж боломжгүй үйлдэл юм. Эл байдлаас эрүүл мэндийн салбарынхан тэр тусмаа төрөх тасгийн эмч сувилагчид өвчиндөө шаналж ирсэн эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байгааг харж болно.
Б. Хулан

Сэтгэгдэл (1)
(139.5.217.253)
ene hvnleg niigem yumuu,,hudlaa buun juram dvrem gj dongosood hvvhed endeh shahlaashd,,malnuudaa