ОХУ-аас ирүүлсэн геологийн судалгааны тайланг хүлээн авав

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд  1950-1990 онуудад гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын тайлан, материалууд  ОХУ-ын “Росгеолфонд”-д хадгалагдаж байсан бөгөөд түүний эхний хэсэг болох 70 тайланг манай улсын хүсэлтээр шилжүүлсэн байна. Энэхүү тайлан материалыг   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт  2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн юм. 

Өнөөдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 70 ширхэг CD болон 61 хуудас холбогдох материалыг  АМГТГ-ын дарга Х.Хэрлэнд хүлээлгэн өгөв.

Эдгээр тайлан, материалууд  Монгол улсын геологийн мэдээллийн санд бүртгэгдснээр  манай улсын геологи, ашигт малтмалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт чухал мэдээлэл болох юм.

АМГТГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)