Гялгар уутыг хориглох тогтоол хэрэгжиж чадах уу!
- 2019-03-01
- Нийтлэл
- 10

Өнөөдрөөс эхлэн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэллээ.
Манай улс сүүлийн гурван жилийн хугацаанд импортоор 16.6 тэрбум төгрөгийн нийлэг уут худалдан авчээ. Тодруулбал,
2015 онд 3 тэрбум 585 сая
2016 онд 7 тэрбум 311сая
2017 оны эхний 9 сарын байдлаар 4 тэрбум 655 сая төгрөгөөр гялгар уут худалдан авчээ.
Гэвч нийт хэрэглэсэн гялгар уутныхаа дөнгөж найман хувийг дахин боловсруулдаг бөгөөд үлдсэн нь байгальд хаягддаг байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улс орнууд нийлэг уутны хэрэглээг хязгаарласан хуультай байна. Тухайлбал, Африкийн 15 улсад нийлэг уутыг хориглох хууль тогтоомж болон татварын бодлого үйлчилж байна. Хамгийн сүүлд Кени улс нийлэг уут импортлох болон бусад тохиолдолд 40 мянган ам.доллараар торгох болон 4 жил хүртэл хугацаанд хорих хууль баталсан. Европын улс орнууд нийлэг уутны хэрэглээг бууруулах тал дээр хамгийн идэвхтэй ажиллаж тэмцэж байгаа аж. Анх 1995 онд Дани улс нийлэг уутны хэрэглээнд татвар ногдуулснаар нэг жилийн дотор 800 сая байсан уутны хэрэглээг 400 сая болтол бууруулж чаджээ.
Харин Ирланд улсын хувьд 2002 оноос эхлэн хэрэглэгч нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд татвар төлж эхэлсэн байна. Үүний үр дүнд ашиглалт 90 хувь буурсан дүн гарчээ. Мөн АНУ-ын мужууд нийлэг уутнаас татгалзах тус тусдаа хууль дүрэм журам гаргаад мөрдөж байна. Чикаго хот 2017 онд нийлэг уутаа 6 центийн үнэтэй болгосон байна. Түүнчлэн 2014 онд хамгийн анх Калифорниа муж нийлэг уутыг хориглож цаасан уут нэвтрүүлж байжээ. Бусад муж улсуудын хувьд нийлэг уутыг дахин боловсруулах, хориглох, татвар нэмэх зэргээр хэрэглээг бууруулахад анхаарч ажиллаж буй аж.
Тиймээс БОАЖЯ-ны зүгээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супермаркетуудын төлөөлөлтэй уулзаж дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг өнгөрсөн хугацаанд хүргүүлжээ.
Ямартай ч Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгож хяналт тавин ажиллах юм.
Тэгвэл бид гялгар уутнаас салах бүрэн боломж бий юу гэсэн асуулт байна. Ингэж хэлэхийн учир нь тогтоолд бүх нийлэг уут биш нийтлэг хэрэглэгддэг, 0.035 мм буюу үүнээс нимгэн нэг удаагийн нийтлэг уутны хэрэглээг хязгаарлана гэсэн нь хэрэгжихэд төвөгтэй. Өөрөөр хэлбэл, тогтоолын шийдвэрт хяналт тавьж ажиллах газрууд нь яг юуг үндэслэж хяналт тавьж ажиллах вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Р.Саруул

Сэтгэгдэл (10)
zochin (202.179.26.73)
Гялгар уут бидний хэрэглээнд зайлшгүй зүйл болжээ. Оронд нь орлуулах сав баглааг шийдье гэвэл бүр үнэтэй тусаж, бүр их мөнгө гадагшаа урсана. Тэрний оронд гялгар уутыг дахин боловсруулах чиглэлийн үйлдвэрийг жаахан дэмжиж хаягдал уут худалдан авах зах зээлийн үнийг жаахан өсгөвөл бүгд л эргүүлээд тушаана. Эх оронд ашигтайгаар ямар ч шийдвэр гарахгүй юм аа. Сая эрээнд явж байхад нэг томоохон супермаркетийн захиалгатай гээд баахан эко уут гээд юм ачигдаж байна лээ. Худлаа наймаачдыг шахаж нэг гарт уутны бизнесийг төвлөрүүлж байгаа мэт л санагдсан шүү.
(203.91.116.119)
амьдралаас тасархай
zochin (202.9.42.103)
Manaihan neg yum hiiheer dandaa eserguutsej baih yum. Sain ehleliig demjij suraya. baga bagaar tsuulsuur baigaa l buren tatgalzii l da. gyalgar uut suraggui baihad bolj l baisan shuu dee dugdeeree hicheegeel yabahad bolno doo. bi lab uchigdur nimgen daabuugaar 2 tor hiigeed karmaandaa hiichihlee bolj l baina. Ireedui bolon huuhduudee bodotsgoogooroi humuusee!!!!!!!
Зочин (64.119.16.253)
Манайд хамгийн их хэрэгтэй зүйл гялгар уут хэвээрээ байгаа хааж хориглох шалтаг шалтгаан нь манайд тийм ч их ноцтой биш санагдах зүгээр л торгох нэрээр боломжийн хөрөнгө босгох санаа байх жижиг гялгар уут аль аль талдаа их хэрэг болж байгааг мэдсээр байж ийм шийдвэр гаргаж байдаг хотод бол маш хэрэгтэй хөдөө гялгар уутаа хэрэглэхдээ зөв хэрэглэж хаях талаар зөвлөмжийг ард иргэддээ ухамсарлуулах нь чухал санагдах юм
mongol eej (91.167.69.89)
yag zuv
(66.181.160.62)
Яагаад улс орнууд хориглов гэхээр далайн амьтадад нимгэн гялгар уут маш их хохирол учруулж бсан. Манай улс далайтай юу? Хэн гээч бодож олсон тэнэглэл вэ? Хөдөө хээр хогоо хаях нь гялгар ууттай холбоогүй
Ишка (202.126.89.178)
Чадахгүй оронд нь авах уут зах зээлд алга. Үүгээр далимдуулж баахан аан-ийг торгох уу????
иргэн (66.181.169.110)
Бүх гялгар уутыг хориглох нь зөв. Юун нимгэн зузаанаар нь ялгах тухай яриа вэ. Арчаагүй төрийн шинж юм даа. Даавуун уутаа барьж болно ш дээ. Хориглосон даруйд нь даавуун уутыг төрөл төрлөөр нь үйлдвэрлээд гаргах иргэд зөндөө байгаа.
Zochin (202.131.243.190)
Irgen ni toriinhoo gargasan shiidveriig bieluuldeg baih estoi. Duh uilchilgeenii gazruud gyalgar uutaar uilchlehgui baihad l ayandaa irged oorsdoo toroo bariad delguureer uilchluulj surna sh dee. Baigali orchnii bohirdol ihesch bgaa onoo tsagt deereesee dooshoogoo hurtel bugd gyalgar uut hereglehgui baij hevshitsgeeh ni bidnii bolood ireeduin ur huuhded maani heregtei
иргэн (202.179.25.124)
гялгар уутнаас татгалзах хэрэгтэй хөдөө явж байхад ямар байдаг билээ, Энд тэндгүй гялгар уут, хуванцар сав дүүрэн, байгаль орчноо бид өөрсдөө л бохирдуулж байгаа нь үнэн шүү дээ, Манайхан болсон хойно "гялгар уут үйлдвэрлэгчдэд хохирол учирна, бид амьжиргаагаа авч явдаг, даавуун уут чинь хаана байна" гэж гонгинохоосоо ичих хэрэгтэй. Жилд бид дэлгүүрээс хичнээн гялгар уут авдаг билээ, ганц хоёр метр даавуу аваад оёдлын газарт өгөөд гэр бүлийн гишүүдийн тоогоор даавуун уут хийлгэчих ухаан алга уу,Дэг журам, хууль хэрэгжүүлэх үүргээ төрийн байгууллагууд сайн биелүүлэх шаардлагатай . Биелүүлэхгүй байгаад нь төр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй гэж иргэн хүний хувьд үзэж байна.