Хүнсний зориулалттай хуванцар сав, баглаа боодлын үйлдвэрлэлд бэрхшээл учирч байна

Энэ сарын 01-нээс эхлээд нийлэг буюу нимгэн гялгар уутыг хэрэглээнээс хассан байгаа юм. Ийм гялгар уут хэрэглэсэн аж ахуйн нэгж байгууллага, хувь иргэнийг торгохоор болсон юм.

Тэгвэл манайд хүлээн зөвшөөрөгдсөн гялгар уут болон даавуун уутны эрэлт их байгаа ч хүрэлцээ алга. Хийж байгаа газрууд ч хомс байгаа юм.

Харин өнгөрсөн долоо хоногт “Сав, баглаа, боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хороо ээлжит хуралдаанаа хийжээ.

Тус хорооны ажлыг илүү соён гэгээрүүлэх чиглэл рүү хандуулахыг хорооны ахлагч, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцолсон байна. Тухайлбал, сав, баглаа, боодлын тухай иргэдийн зөрүүтэй ойлголтын улмаас хүнсний зориулалттай хуванцар сав, баглаа боодлын үйлдвэрлэлд бэрхшээл учирч байна.

Нөгөө талаар химийн найрлагатай хуванцар сав өнөө ч хэрэглээнд байгаа учир хариуцсан байгууллагууд өөрсдөө нэгдсэн ойлголтод хүрч, олон нийтэд зөв тууштай мэдээлэл өгөх нь чухал юм гэдгийг анхааруулжээ.

Мөн химийн найрлагатайг нь хориглож, хэрэглээнд нэвтрүүлсэн бол торгож, харин эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зөвшөөрөгдсөн сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, урамшуулал олгох чиглэлээр санал боловсруулж, хорооны өнгөрсөн 2 жилийн ажлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгожээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)