Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ
- 2019-10-08
- Орон нутаг
- 0

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сар бүр “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан зохион байгуулсан энэ удаагийн дадлага сургуульд аймгийн ШУТИС-ийн оюутнууд хамрагдсан байна.

Оюутнууд таван төрлийн өртөө дамжих цэгт үүрэг гүйцэтгэн, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, аваргуудаа шалгарууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.





Сэтгэгдэл (0)