"Ливерпуль"-ийн тоглогч Монголд ирнэ

“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хүрээнд Монгол, Японы шигшээ багийнхан өрсөлдсөн. Тоглолтын 22 дахь минутад Такуми Минамино эхний гоолыг оруулсан билээ.

Японы шигшээ багийнхан ирэх оны гуравдугаар сард Монголд ирнэ. Тус тоглолтод Т.Минамино Японы шигшээ баг, “Ливерпуль” клубийн тоглогч нэрээр ирэх юм.

Ингэснээр “Ливерпуль” клубийн тоглогч Монголд анх удаа ирэхээр боллоо. Сонирхуулахад, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Английн “Ливерпуль”, Бразилын “Фламенго” багийн хооронд болж, Английн баг өрсөлдөгчөө 1:0- ээр буулган авсан. Тоглолтын цорын ганц гоолыг бразил довтлогч Роберто Фирмино оруулсан юм.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)