Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зүүн аймгуудын нутгаар хүйтэн, бусад хэсгээр  хүйтний эрч суларна. 2020 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс  нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод Дарьгангын талаар 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)