Улаанбаатарт өдөртөө 6-8 градус хүйтэн байна

Малчид, иргэд,  тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас  орж,  зөөлөн  цасан шуурга  шуурна.   

2020 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж,  зөөлөн  цасан шуурга  шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 10-15 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)