А.Баяр: Цахим залилангийн гэмт хэргийг 2026 онд судалгаатайгаар бууруулна

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн прокурорын газарт ажиллажээ.

Нийслэлийн прокурорын газраас авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран ажилласан нь үр дүнтэй байгааг онцлов.

НИТХ-ын дарга А.Баяр аль төрлийн  гэмт хэрэг өссөн, буурсан зэрэг дүн шинжилгээг гэмт хэргийн зөвлөлийн байгууллагуудад өгч мэдээллээр хангах хэрэгтэй. Үүнд нийслэлийн прокурорын газар идэвх санаачилгатай ажиллах ёстой гэлээ. 2026 онд Нийслэлийн прокурорын газартай  судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллахыг  зорьж байна.

2025 онд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн бууруулах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна гэв. 

Мөн прокурорын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулж чадавхжуулах талаар санал солилцжээ.

Эх сурвалж: НИТХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)