Сэрэмжлүүлэг: Цахим залилангийн тохиолдол нэмэгдэж байна

Сүүлийн үед иргэдийг “Сугалаанд оролцуулна”, “Группт нэмнэ”, “Утасны дугаараа явуулаач” гэх нэрийдлээр 6 оронтой баталгаажуулах кодыг авах оролдлого эрс нэмэгдэж байна. Энэхүү кодыг авснаар залилагчид тухайн хүний Фейсбүүк хаяг руу хууль бус нэвтрэн, танил найз ,нөхөд болон гэр бүлийн хүмүүсээс мөнгө гуйж бусдыг залилж байна.

Мөн тодорхойгүй эх сурвалжаас ирсэн линк, холбоос дээр дарснаар таны Фейсбүүкт нэвтрэх нэр болон нууц үгийг хууль бусаар олж авах эрсдэл үүсдэг бөгөөд үүн дээр нэмэгдээд таны танил, найз нөхдийн Фейсбүүк хаягаас “6 оронтой баталгаажуулах кодыг андуураад явуулчихсан”, “Чиний утсанд ирсэн кодыг найздаа явуулаач” гэх мэт хуурамч мессеж ирж, таны 6 оронтой нууц үгийг авах гэсэн оролдлого нэмэгдэж байгаа тул сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Цахим орчны аюулгүй байдлаа сахиж, хувийн мэдээллээ хамгаалах нь таны хувийн хариуцлага бөгөөд аливаа баталгаажуулах кодыг бусдад өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)